2016-11-04
ervvl mendiin zuwluguu
 Унтахын eмнe их идвэл гэдэс дvvрэхээс гадна, нойргvйтэх, хар дарж зvvдлэх зэргээр таагvйтдэг. Гэхдээ оройн долоон цагаас хойш юу ч идэхгvй гэх мэтээр туйлшрах нь турах таргалахтай ямар ч хамаагvй гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй. eглee иднэ vv орой иднэ vv хоолны илчлэг нэг хэвээр л байх болно 


Хоолноос авсан илчлэгээ зарцуулан, шатааж л чадвал таргалахгvй. Харин шатааж чадахгvй бол илчлэг eeх болон vлдэх болно. Тэгэхээр хэзээ идэх нь ямар ч хамаагvй харин хэр их илчлэг авч байгаа нь л хамгийн чухал юм. eeрeeр хэлбэл хангалттай хeдeлгeeнтэй байх хэрэгтэй. Vvнээс гадна тодорхой хэмжээ хvртэл тураад цааш нь яаж ч байсан турах боломжгvй гэсэн яриа eргeн тархсан байдаг. 

Тодорхой нэг хязгаараас эхлээд турах нь vнэхээр хvнд болж ирдэг vнэн. Арьсан дор хуримтлагдсан eeх болон тvvнтэй холбоотой усыг хvний бие махбодь хурдан гадагшлуулдаг. Vvний дараа дотор эрхтэнд хуримтлагдсан eeхийг хайлуулах шаардлагатай 

Гэтэл дотор eeхийг хайлуулахын тулд хvний бодисын солилцоо болон биеийн галбирыг vндэсээр нь eeрчлeх шаардлагатай болдог. Хvсэх л юм бол хоолны маш нарийн дэг баримтлах замаар eeрийгee яаж ч турааж болно. Харин тэгтлээ их турах шаардлага танд байгаа эсэх нь eeр асуудал. eeрийгee хамаагvй хоолны дэг баримталж зовоож байснаас нэг хоёр долоо хоног биш харин олон жилийн туршид баримталж болох хоолны дэглэм зохиогоод тvvнийгээ тууштай баримталж сурах хэрэгтэй 

Хамгийн гол нь албадлагаар хоолны дэглэм сахих биш eeрийнхee хvслээр дэг сахих ёстой. eдрийн хоолноос татгалзах нь турах хамгийн энгийн арга гэж зарим хvмvvс боддог. Ингээд л хvнд хамгийн илчлэг шаардлагатай байдаг eдрийн цагт хоол идэхгvй eeрийгee зовоож эхэлдэг 

Гэтэл энэ vеэр бие махбодиос ирж байгаа eлсeж байна гэсэн дохиог тархи арайхийж дарж байдаг. Байнга ингэж дараад байж чадахгvй тул нэг сайхан eдeр л дийлэхээ байгаад хамаа замбараагvй иднэ. Ингэсний vр дvнд та eмнe ердийн дэглэмээр хооллоод авдаг байснаасаа хоёр гурав дахин илvv илчлэг авах болно. Vvний дараа 2-3 цаг eнгeрeeд ахиад eлсeж эхэлнэ 

eeрeeр хэлбэл ахиад л идэх шаардлага гарна. Ингэснээр eдрийн хоолноос татгалзснаар хvн улам их таргалдаг болж таарч байна. Ингэж eeрийгee зовоож байхын оронд eдрийн хоолоо 2-3 бага хооллолт болгож хуваасан нь дээр байдаг. 

Нэг хvн жилд 120 кг хорт бодис “иддэг” 

Нийслэлийн хэмжээнд 67361 автомашин байдаг. Тэдгээр нь улсын хэмжээний нийт автомашины 55 хувийг эзэлдэг байна. Улаанбаатарт зорчиж 
Байгаа дээрх автомашины 79.4 хувь нь долоогоос дээш жил эдлэгдсэн буюу хуучин тэрэгнvvд нийслэлийн нэг иргэн жилд зeвхeн автоамшинаас ялгарсан хортой бодисоос 120 кг ыг нь иддэг гэсэн тооцоо гарчээ. 2015 он гэхэд Улаанбаатарын автомашины тоо 2.7 дахин нэмэгдэж 110 мянгад хvрэх гэнэ. Тэр vед бидний иддэг хорт бодисын хэмжээ дор хаяад хоёр дахин нэмэгдэх бололтой 

Алим 

Гэдэс гvйлгэх vед хальсыг нь арилгаагvй алимыг халуун усанд угаагаад vрvvлээр vрэн нухаш хийж идээрэй. Энэ нь гэдэсний өвчин vvсгэгч нян болон хортой бодисуудыг гадагшлуулж ходоодны ханыг ариутгагчийн vvрэг гvйцэтгэдэг 

Цуу 

Халуунтай vед халуун бууруулна. Гурван литр орчим хэмжээтэй, тасалгааны хэмтэй усанд 1-2 хоолны халбага цуу хийнэ. 
Бэлдсэн шингэндээ хvvхдийнхээ даа оймсыг дvрж мушгиад өмсvvлнэ. Энэ vед хvvхдийг дааруулж болохгvй тул сайн хучаарай. Гэхдээ хvvхэд даарч чичирч байвал энэ аргыг хэрэглэж болохгvй 

Чавга 

Өтгөн хатах vед( 3-аас дээш насны хvvхдэд) хvvхдийн наснаас шалтгаалж 2-3 ширхэг чавгыг буцалсан усанд дэвтээж хонуулаад өглөөний ундны өмнө өгөөрэй. Хvvхэд чавгыг удаан зажилж идэж байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй 

Нохойн хошуу 

Салхинд цохиулж, ханиад хvрэх vед биеийн эсэргvvцлийг сайжруулдаг. 250 грамм ус тутамд цайны дөрвөн халбага нохойн хошууны орц бодож 10 минут буцалгана. Дараа нь цайны шvvлтvvрээр шvvгээд хvvхэддээ өдөрт хоёр удаа хагас буюу бvтэн аягыг уулгана. Нохойн хошуу С амин дэмээр баялаг. Харин хэмжээг нь хэтрvvлбэл бага зэрэг гvйлгэж мэднэ 

Мөс мөхөөлдөс 

Шvдний өвчин болон хавдар намдаахад мөн цус тогтооход хэрэглэнэ. Эмчид очих хvртэл мөсийг амандаа хvлхэх ба мөхөөлдөс авч идвэл өвчинг намдаадаг. 
Хавдар намдаах болон цус тогтооход мөстэй уутыг ашиглаж болно. Yvний тулд халуун жин тавьдаг уутыг (грелза) жижиглэсэн мөсөөр хагас дvvргэж хийг нь гарган таглана. Дараа нь нимгэн цэвэрхэн алчуурт ороож өвчтэй хэсэгт тавина. 

Цагаан гаа 

Дотор муухайрч бөөлжих vед хатаасан цагаан гааг сайн зажилж 
болохоос гадна нэг аяга халуун усанд хийж 10 минут байлгаад ууна. Эсвэл нэг цайны халбага хатаасан цагаан гааны vйрмэгийг том аягатай буцалсан усанд хийгээд ууж болно. 

Зөгийн бал 

Нэгээс дээш насны хvvхдэд цайны 1-2 хоолны халбага зөгийн балыг дөрөвний нэг литр бvлээн усанд хийж сайн хутгаад тэр дор нь уулгана. Халуун сvvнд хийж болохгvй . Учир нь 40-өөс дээш хэмд зөгийн балны бактерийн эсрэг vйлчилгээ vгvй болдог. Уусны дараа шvдээ угаах хэрэгтэй 

Давс 

Хамар битvvрэх vед дусаалга болгон ашиглаж болно. Нярай болон бага насны хvvхдэд 0.9 хувийн давсны уусмал хамгийн тохиромжтой. Yvнийг бэлтгэхийн тулд 9 грамм хоолны давсыг нэг литр буцалгасан усанд уусгана. Уусмалаа 2 өдөрт нэг удаа шинээр бэлтгээрэй. 

Гоньд 

Гэдэс дvvрэх буюу гэдэс өвдөх vед нярай хvvхдэд хагас цайны халбага, нэгээс дээш насны хvvхдэд нэг цайны халбага нvдсэн гоньдыг хагас литр буцалж байгаа усанд хийж 10 минут битvv байлгаад дараа нь шvvнэ. Нярай хvvхдэд хооллохын өмнө цайны халбагаар 2-3 удаа эсвэл нэг хоолны халбагаар угжинд нь хийж өгнө. Нэгээс дээш насны хvvхдэд өдөрт 1-2 удаа хагас аягыг уулгана 

Сонгино 

Чих өвдөх болон шавьж хорхойд хазуулах vед хэрэглэнэ. Сонгиныг таллан жижиглэж хэрчээд жижиг алчуурны завсар тавьж битvvлэн эвхээд амыг нь наадаг лентээр наана. Ингэж бэлтгэсэн жинг чихэн дээр буюу чихний ард тавина. Унахаас сэргийлж том алчуураар толгойгоо боон хэдэн цагаар байлгаж болно. Шавьж хорхойнд хазуулсан хэсэгт шинэхэн хэрчсэн сонгиноор vрэх буюу жижиглэж хэрчсэн сонгиныг самбайнд ороож тивина. 
Эдгээр аргууд болон бусад гэрээр эмчлэх аргуудыг хэтрvvлэн хэрэглэж болохгvй 

Нимбэг 

Даарч хөрсөн vед амин дэм өгдөг. Мөн гэдэс дvvрэх ба өвдөх vед хэрэглэнэ. Шинэхэн шахсан нимбэгэний шvvсийг усаар шингэлээд бага зэрэг зөгийн балаар амтална. Бас бага зэрэг чихэрлэг, бvлээн нимбэгэний ундаагаар 2-3 цаг тутамд нэг удаа хоолойгоо зайлж болно. 

Лууван 

Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрvvлдэг. Хvvхэддээ хоёроос гурван хоногийн турш тvvхий лууванг vрж шvvсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идvvлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг vйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шvvсийг тэр дор нь уух хэрэгтэй. Ихээр ууснаас А витамины илvvдэл болно гэж болгоомжлох хэрэггvй. Хvvхдийн арьс шар туяатай болоход ч санаа зовсны хэрэггvй. 

Төмс 

Чихний өвдөлтйиг багасгана. Төмсийг хальстай нь чанаж нухаад алчууранд орооно. Хэт халаахаас хамгаалж арьс төмс хоёрын хооронд зузаан алчуураар давхар жийрэг тавина. Алчууранд ороосон төмсний дээр дулаан гадагшаа алдахаас сэргийлж зузаан даавуу тавина. Унагаахгvйн тулд алчуураар толгойгоо давхар боогоорой
Бичсэн: Ranzaa EZ-107 | цаг: 13:25 | Зөвлөгөө зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 21 удаа уншигдсан.



:-)
 
xaax