2016-11-12
haniadig nam darah shidet 2 arga

Ханиадыг нам дарах шидэт 2 арга


Нусаа татдаг улирал аль хэдийнээ эхэллээдээ. Ханиад гээч гайхал гарч ирээд амар тайван байлгахаа больсон биз. Архиваа ухан үнэхээр гайхалтай ханиад намдаах жор оо оллоо. Доорх аргийг хэрэглээд үзээрэй. Маш хурдан эдгэнэ шүү.

Арга :1

Орц: Сүү ,Зөгийн бал , 1 хумс сармис

Хийх заавар: сүүгээ буцалтал нь халаана. Халсан сүүн дээрээ цайны халбага зөгийн бал хийгээд сармисаа жижиг хэрчин зөгийн балтай сүүн дээрээ хийн хутгана. 

Жич: Ханиад хүрэх анхны шинж тэмдэг буюу нус гойжих, найтаалгаж байгаа үедээ энэхүү зөгийн балтай сармистай сүүг 3 хоног уувал нам дарагдана. Уухад муухай санагдах ч танд маш их хэрэгтэй. 

Арга: 2

Орц: 2 хэрчим цагаан гаа , 1 хумс сармис , Сонгино ( ямар ч байсан болно ) , Цай  , Нимбэг , Зөгийн бал

Хийх заавар: 1 хумс сармисаа 4 хуваан хэрчинэ. Цайгаа буцалгана. Сайтар буцалсны дараа цагаан гаа сармис сонгиноо хийгээд бага зэрэг буцалгана. Буцалсны дараа аягалаад зөгийн бал нимбэгээ хийнэ. Учир нь цайгаа шууд уухад их сонин амттай болохоор амтыг нь дарж өгч байгаа юм. Өөрийнхөө хүссэнээр зөгийн бал лемоноо тааруулан хэрэглэнэ. Өдөрт 3 удаа ууна.  


Бичсэн: Ranzaa EZ-107 | цаг: 11:05 | Зөвлөгөө зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 190 удаа уншигдсан.



:-)
 
xaax